Sunday, June 30, 2013

Номхон далайн эрэг дээр зогсож буй Монгол хүний шүлэг

Яах ч учраа олохгүй энд би ирээгүй ээ
Орчлон ертөнцийн хязгаар энүүхэнд байхыг мэдрэх гэж ирсэн юм аа
Эргүйтэж яваад би энд ирээгүй
Өвөг дээдсийнхээ ул мөрийг
Үнэрлэж хөнгөн гунигаа гээх гэж ирсэн юм
Далайн давалгаанд хаягдаж би ирээгүй ээ
Далдын зөн совингоороо мэргэн олж ирлээ
Чингис гэж чанга хашгирч чимээ өгөх гэж ирлээ

Номхон далайн эрэг дээр зогсож буй Монгол хүний шүлэг

soundcloud.com

Thursday, January 31, 2013

Л.Шагдаррагчаа: Иргэдийн хурлын 45 төлөөлөгч бүгд хууль зөрчсөн тогтоол гаргачихвий гэсэн болгоомжлол надад байна.

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Friday, December 28, 2012

Холбоо барих

Овог нэр: Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
Төрсөн он сар өдөр: 1958.5.23
Утас : 91112521
И-майл хаяг: b.tumurchuluun@citycouncil.mn

Monday, November 19, 2012

Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН

Овог нэр: Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
Төрсөн он сар өдөр: 1958.5.23
Төгссөн сургууль:
  • 1983-1985     ХБНГУ, Швейцари улсад мэргэжил дээшлүүлсэн
  • 1976-1981     Монгол Улсын Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:
  • Дээд,
  • Химич
Ажилласан байдал:
  • 2011 оноос Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2003-2011     “Сэргэн мандалт” группийн ерөнхийлөгч
  • 1991-2003     Дархан сэргэн мандалт компаний ерөнхий захирал
  • 1987-1991     Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн ерөнхий технологич
  • 1981-1987     Арьс ширний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, туршилтын төвд туслах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан
Гавъяа шагнал:
  • Монгол Улсын шилдэг бизнесман
Сонгуульт ажил:
  • 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
И-майл хаяг: b.tumurchuluun@citycouncil.mn