Sunday, June 30, 2013

Номхон далайн эрэг дээр зогсож буй Монгол хүний шүлэг

Яах ч учраа олохгүй энд би ирээгүй ээ
Орчлон ертөнцийн хязгаар энүүхэнд байхыг мэдрэх гэж ирсэн юм аа
Эргүйтэж яваад би энд ирээгүй
Өвөг дээдсийнхээ ул мөрийг
Үнэрлэж хөнгөн гунигаа гээх гэж ирсэн юм
Далайн давалгаанд хаягдаж би ирээгүй ээ
Далдын зөн совингоороо мэргэн олж ирлээ
Чингис гэж чанга хашгирч чимээ өгөх гэж ирлээ

Номхон далайн эрэг дээр зогсож буй Монгол хүний шүлэг

No comments:

Post a Comment